ЖИРЭМСЛЭЛТЭЭС ӨМНӨХ БЭЛТГЭЛ ҮЕ ШАТАН ДАХЬ ШИМТ БОДИСЫН ХЭРЭГЦЭЭ БА ЗАРИМ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АГУУЛАМЖ


Жирэмслэх хүсэлтэй эмэгтэйчүүд үр тогтох үйл явц, өндгөн эсний ажиллагааг дэмжих шимт бодисыг хоол хүнснээсээ авч байх нь ихээхэн чухал үүрэгтэй. Витамин А, С болон антиоксидантууд нь өндгөн эс ба үрийн шингэнийг орчны бохирдол, химмийн бодисны нөлөөллөөс хамгаална. Цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэх аюултай бөгөөд фолийн хүчил хүнсээр авах нь ургийн гэмтлээс хамгаална.
Энэ хэсэгт шимт бодисын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулах ба бэлэн бүтээгдэхүүн, чихэр, кофейны хэрэглээ үр тогтолтод саад болдог тухай тусгав. Эрүүл хооллолт нь жирэмслэлтийн өмнө турахыг хүссэн эмэгтэйчүүдэд нэн тустай.

1.     ХУЛУУНЫ ҮР
15 гр хулууны үрэнд 81 к\кал илчлэг, ханаагүй тосны хүчил, омега 6, 9, уураг, нүүрс ус витамин В1, В3, В5, Е болон магни, кали фосфор, төмөр, манган, селен, цайр зэрэг шимт бодис агуулагдана. Хулууны үрэнд байх Витамин Е нь тоcpherol гэсэн грек үг хэллэгээс гаралтай бөгөөд энэ нь “жирэмсэн байх” гэсэн утгатайн сацуу энэ үр маш их цайр агуулдаг. Энэ нь дархлааны системийг идэвхжүүлж, үр тогтолтыг дэмжинэ. Мөн дааврын улмаас үүсдэг хорт хавдраас сэргийлэгч эсүүдээр баялаг.
Хулууны үр нь шимт бодис ихтэйн сацуу багахан хэмжээний үрэнд ч цайр, төмөр зэрэг эрдэс бодис ихээр агуулагдана. Цайр бол антиоксидант буюу хоргүйжүүлэгч суурь бодис бөгөөд биеийн эцэргүүцлийг сайжруулж, эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварыг нэмэгдүүлэн улмаар давсагны үрэвсэл, хорт хавдраас сэргийлнэ. Төмөр хэрэглэх нь цус бүрэлдэх, энергийн бодисын солилцоог дэмжих ашиг тустай.
2.     Нимбэг
Нимбэг нь маш олон янзын ашиг тустай үнэт жимс бөгөөд бие махбодийг цэвэрлэх, хоргүйжүйлэх эрхтний үйл ажиллагааг дэмжинэ.
Нимбэгэнд Витамин С ихээр агуулагдах ба энэ нь өндгөн эс, үтрээний салст бүрхэвчийг хорт бодис гэмтээхээс сэргийлдэг. Хүчил багасгагч үр нөлөө нь цэвэрлэх үйл явцыг дэмжинэ. Нимбэг их исгэлэн, гашуун амттай ч биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлж байдаг. Энэхүү тэнцвэр нь эмэгтэйчүүдийн гармоны ялгаруулалтанд эергээр нөлөөлж, үр тогтох үйл явцыг дэмждэг. Эрэгтэйчүүдийн хувьд нимбэг нь биед боловсрох үр нь гэмтэхгүй хадгалагдах боломжийг бүрдүүлнэ. Нимбэгний калийн өндөр агууламж нь эсийг шингэнээр хангах ба хатахаас сэргийлж, улмаар эмэгтэйн үр тээх эрхтэн тогтолцоонд салст бүрхэвч үүсгэдэг.
Витамин С-р баялаг хүнс нь бие махбодийг хэт хүчиллэг болохоос сэргийлж, гармон ялгаралт ба хооол боловсролтыг дэмжих тул хоолны амин дэмийг шингээх үйл явц сайжирна.
Нимбэгний шүүс нь тун сайн амтлагч бөгөөд мөөгөнцрийг ихэсгэх цууг бүрэн орлуулах чадалтай. Нимбэгтэй халуун ус нь цэвэрлэх ундаа болдог.

3.      ӨНДӨГ
Өндөг нь үр тогтох үйл явцыг дэмждэг гайхалтай бүтээгдэхүүн бөгөөд маш өндөр чанарын уураг, ханаагүй тосны хүчил, омега 6, 9, өөх тоснүүрс ус витамин А,  В12, В2, В5, Е болон төмөр, селен, цайр зэрэг шимт бодис агуулдаг. Уураг, өөх тосны тэнцвэртэй харьцаа нь острогений гармоны ялгаралтыг дэмжих ба В-гийн төрлийн витаминаар баялаг байгаа нь гармоныг зөв зүйтэй ашиглах боломжийг бие махбодод олгоно. Витамин А нь эсийг гэмтэхээс хамгаалж, үр тогтоход саад болж буй хорт бодисын үйлчлэлээс хамгаална. Түүнчлэн өндөг нь фолийн хүчил бага зэрэг агуулах ба нийт шимт бодисын агууламжаар ямар ч нярай амьтныг тэжээхэд хүрэлцэхүйц байхын сацуу spina bifida  хэмээх мэдрэлийн судлын гэмтлээс хамгаална.
Өндгийг аль болох био аргаар гаргаж авсан бол сайн бөгөөд орчин үеийн техникийн тусламжтай олноор дарсан өндөг нь бактерийн гаралтай халдвар авах, хүсээгүй гармоны өөрчлөлт  дагуулах зэрэг эрсдэлтэй. Өглөөний хоолонд өндөг идэх нь өдрийн энергээ нөхөхөд тустай.
4.     БОРОКОЛИ
Бороколи нь олон талын ач тустай ногоо бөгөөд хоргүйжүүлэх нөлөө өндөр байдаг нь эмэгтэйчүүдийн үр тогтоох эрхтэй тогтолцоог бэлтгэхэд тустай. Байцааны бүх төрөл ялангуяа бороколи нь глюкоз ихтэйн зэрэгцээ 34 к\кал илчлэг, уураг, нүүрс ус витамин С, А, Е болон фолийн хүчил, бетакаротин, лутейн зэрэг шимт бодис агуулна. Байцаан дахь хүхэрлэг бодисын хэмжээ нь орчны бохирдол, хүнд металл болон бусад хорт бодисоос бие махбодийг цэвэрлэхэд тусалдаг. Эдгээр хорт бодис биед ихсэх нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн аль алиных нь үр тогтоох үйл явцыг саармагжуулна. Глюкоз нь сарын тэмдгийн эргэлтийг зохицуулагч остроген, прогостереон гармонд нөлөөлнө. Витамин С ба Е, лутейн ба бетакаротин нь өндгөн эс ба эр бэлгийн эсийг хамгаалах андиоксидант юм. Бороколин дахь хорт бодисоос сэргийлэх бодисууд, фолийн хүчил нь үр хөврөлийг гэмтэхээс хамгаалж, дутуу төрөхөөс сэргийлнэ.
Бороколийн амт, чанарын хадгалахын тулд хэт удаан чанаж болохгүй. Богино хугацаанд ууранд чанах, wok тогоонд шарах нь тохиромжтой. Оливын тос, нимбэгний хүчилтэй хольж идэх нь эрүүл мэндэд нэн тустай.
5.      ЦЭЦЭГТ БАЙЦАА, БЭЭЖИН БАЙЦАА
Бусад байцааны адилаар цэцэгт болон бээжин (пак чой) байцаа нь хүхрийн урвалыг дэмжих ба гармон ялгаралт, бие махбодийг хоргүйжүүлэхэд тусална. Энэ төрлийн байцаа нь дииндалиметон хэмээх өвөрмөц бодис агуулдаг. Цэцэгт байцааг жигнэх, чанахын оронд хайруулын тавганд шарах нь илүү тохиромжтой.

6.     ХОНИНЫ МАХ
Хонины мах нь өндөр чанарын уураг, витамин Б ихээр агуулах ба тохируулж хэрэглэвээс эсийн нөхөн төлжилтөнд эергээр нөлөөлнө. Уураг бүтээхэд ордог бүх төрлийн амин хүчил хонины маханд агуулагдах ба эдгээр нь умайн салст болон эсийн шинэчлэлд их тустай. Витамин В нь уураг бүрэлдэхэд эергээр нөлөөлөх ба селен, цайр өндгөн эс, савыг хорт бодисоос хамгаална. Биеийн бүх эд эс нь цайрын тусламжтай бүрэлдэх тул цайрын дутагдал үргүйдэлд хүргэнэ. Ханаагүй тосны хүчлийн агууламж өндөр байгаа нь хонины махыг 7 хоногт 3-с дээш хэрэглэх нь ихдэнэ гэж зарим мэргэжилтнүүд үздэг.

7.     СҮҮ
Сүү нь дээрхийн нэгэн адил сайн чанарын уураг нийлүүлэх ба эр бэлгийн эс  бүрдэх, умайн салст бүрхэвчийг бий болгоход чухал бодис агуулна. Цагаан хоолтой хүмүүсийн уургийн гол эх сурвалж болох сүү нь хүний биед кальци, калий, фосфор зэрэг нь эх, хүүхдийн яс бүрэлдэхэд тусална. Эдгээ микро элемент багадвал хүүхдийн өсөлт, хөгжил саатаж, булчингийн үйл ажиллагаа доголдоно. Кальц хүнсээрээ их авах нь цусны даралт ихсэхээс сэргийлж, жирэмсэний хордлогыг бууруулна.
Цай, кофенд сүүг холих нь хангалтгүй. Сүүн коктейль эсвэл өглөөний хоолтой хольж хэрэглэх нь илүү тустай гэнэ. Амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтэн доголдолтой нөхцөлд ихээр хэрэглэх нь тохиромжгүй. 
8.     УЛААН ЛООЛЬ
Бүрэн боловсорсон эсвэл наранд хатаасан улаан лоолин дахь антиоксидант нь өөх тосонд уусах бөгөөд нөхөн үржихүйн эрхтнүүд, өндөгөн эс, эр бэлгийн эсийн боловсроллтыг дэмжинэ. Эрүүл биед бетакаротин, лутейн зэрэг эдгээр антиоксидантыг хүргэхийн тулд өдөр бүр улаан  буюу тод өнгийн жимс ногоо хэрэглэх нь зүйтэй. Тод өнгийн жимс, ногоо нь натри, калийн агууламж өндөртэй.
Улаан лоолийг сайн чанарын оливын тостой хольж хэрэглэх нь тосны хүчил ялгаруулалтад эергээр нөлөөлөх тул эсийн эрүүл мэндэд үнэлж баршгүй чухал аж.

9.     УЛААН ЛУУВАН
Редис буюу улаан лууван нь (дугариг эсвэл урт хэлбэртэй) гармон ялгаруулалтыг зохицуулах, хоргүйжүүлэх бодис агуулах тул нойр булчирхайг эрүүл байлгахад тустай. Бүхий л салаа навчит ургамлын адилаар улаан лууван нь острогений дааврыг зхоицуулах, өндгөн эс ялгаралтыг дэмжихэд оролцоно. Үүнд агуулагдах глюкокын давхар исэл нь ундны усанд байдаг илүүдэл бодисыг биеэс гаргахад тусална. Фолийн хүчил, кальци нь ургийн хөгжилд ихээхэн ач тустай.
Улаан лууванг салатанд холихын сацуу ундаа хийж болно. Хурц үнэр, амт нь хоол боловсруулалтыг идэвхижүүлнэ.

11. НОГООН ЦАЙ
Ногоон цай нь epigallocatechingallat нэртэй антиоксидант агуулах нь энэ нь эсийн дотор нэвтэрч ДНК-г гэмтэхээс хамгаална. Хүний ДНК нь эс хэрхэн хуваагдахыг зааж өгдөг тул ногоон цайг хэрэглэх нь ихээхэн ач тустай. Үүнд күэртицин хэмээх биофлавинойд  агуулагдах ба энэ нь үрийн шингэний чанарт нөлөөлж, цусны эргэлтийг сайжруулна. Хар цай, кофе хэрэглэж заншсан бол жирэмсэний үед үүнийгээ яаралтай ногоон цайгаар солих хэрэгтэй.
1 аяга ногоон цайнд 5 мг кофейн агуулагдах ба үүнийг ихэвчлэн camellia sinensis хэмээх цайны ургамлаар бэлтгэдэг. Хар цайг мөн энэ ургамлаас гаргаж авдаг ч бага зэрэг урвалд оруулах тул 1 аяга нь 50 мг кофейн агуулна. Жирэмсэний үед эдгээрийг хэмжээтэй хэрэглэнэ. Монгол улсад нарийн навчит хөвөнт, боролзгонын цэцэг, нохойн хошуу зэргийг хатаах хольж бэлтгэдэг.

Comments

Popular posts from this blog

Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/

Шунал