Posts

Showing posts with the label Шүлэг бичих оролдлого минь

Надад хайр бий

Учирахгүй тангарагаасаа няцаж Дайрахгүй гэсэн тавилангаа дагаад Дахин төрөөд чамтай амьдрах Зүрх   зориг надад бий... Эл хульд амьдрал цэцэглүүлж Ээлгүй хорвоод наран бадраах Итгэл   сэтгэл надад бий... Өнчин хоёр зүрхээ нэгтгэн Хэвгий орчлонг тэгшитгэн жаргах Хадан дунд цамхгийг чинь босголцох Аугаа их хүч бас хайр надад бий. 2007 он

Орчлонд од харвасан тэр нэгэн орой....

Орчлонд од харвасан тэр нэгэн орой Орших оршихгүйн дунд тэнүүчлэх мөчид Сэтгэл эргэн чам руу тэмүүллээ Санаа шулуудан энгэрт чинь уяслаа

Хүсэлт

Хайр сэтгэлийг би Хорвоод амьдрах мөч бүртээ   амсаж эдэлмээр Хэдхэн богинохон жилүүддээ Хайраар амьсгалж дэвмээр Итгэл гээсэн зүрхэндээ хадгалж Ирээдүйн   амьдралын халуун жолоог Хайр дурлал чамд атгуулан тавимаар Логикийн аргаар тайлбарлаж боломгүй Утга учрын дээдийг агуулдаг Уулыг ч эргүүлэх хүчийг өгдөг Гайхамшигт сайхан   мэдрэмжийг “Хайр” хэмээн алдаршуулмаар байна.