Хавар 2013
Миний хавар Зуу зуун хавар айсуй ч Зүйргүй энэ хавар - миний л хавар Зулайг нь үнэрлэх үрээ тээсэн Зугаатай энэ хавар зөвхөн минийх Хайрын дэнлүүг наран адил бадрааж Халуун өврөө дэлгэсэн чи минь минийх Харуусал, жаргалын алиныг ч тээсэн Хуудуу энэ хавар миний л хавар аа Сэтгэлийн үзүүрт жихүү татуулан Сайхан өвгийг минь оддод хүргэсэн ч Санаа сайтай хүний үрийг Сэтгэлд оршоосон энэ хавар миний л хавар аа.