Posts

Showing posts with the label Family members

Emeedee

Image
Эмээдээ Энгийн даруу харагдах авч Үүрд бидний заяаг түшихээр ирсэн Үгээгүй даруу бурхан юм тэр Үйлийн үрийг нимгэлж нөгчих Өндөр ээж минь бидэнтэй хамт Цаглашгүй хайраар жигүүрлэж Цаст буурал дэлхийд ирсэн тэрээр Цалин мөнгөн үсээ цайтал Үрсийнхээ төлөө залбирсан юм.

ӨВӨӨ

Image
Буурал аавын булшин дээр сийлэх үгс Бидний сэтгэлийн үнэн байх юм Буянаар цагласан түүний амьдралыг Үнэнээр дуулсан тууль байх юм