Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/

 Lilium pumilum буюу сараана цэцэг:

http://buyankhishigbat.blogspot.com/

Төмсний улаан буюу Сараана цэцгийг Монголчууд одой Сараана, Нарийн навчит Сараан, Цагаан төмс, Агдаргана, Намхан Сараана, Улаан Сараана хэмээн нэрлэх бөгөөд латинаар: Lilium pumilum DC Буриадаар. Улаалзай, Оросоор: Саранка, Азиатская лилия, Сибирская лилия, Дикая саранка \Үндэсний нэвтэрхий толиос эш татав\
Энэ цэцэг нь Сараантан (Liliaceae) овогт багтдаг. Олон орны болон бүс нутгийн Улаан номонд орсон ургамал. Сараана цэцэг нь саарал хальстай өндөг хэлбэрийн 3-4 см өндөр сонгинолог булцуутай  20-60 см өндөр, нарийхан гөлгөр иштэй, .3-10см урт навчистай. Цэцэг нь 1,5-3 см урттай бөгөөд гудайж унждаг, цэцгийн шадар эрхтний навчис гонзгой юлдэрхvv, vзvvрээдээ ихэд огсойж гэдрэг эргэсэн байдалтай, хурц улаан өнгөтэй. 2-6 цэцэг бvхий цацаг баг цэцэгтэй. Хонхорцог нь 2-3 см урт. 

Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дундад Халх, Дорнод Монгол, Дундговьд-зөвхөн Адаацаг сумын нутагт тохиолддог. Уул толгодын наранд ээвэр, энгэр, нугат хээр, заримдаа элсэрхэг хөрсөнд ургана. 6 сарын дундаас 7 сарын эх хүртэл цэцэглэнэ. 




http://buyankhishigbat.blogspot.com/
Уламжлалт анагаах ухаанд үүнийг цэцэглэж байх үед нь тайрч хуурай, сүүдэр газар хатаана. Сонгиныг шинээр нь иддэг. Сонгиныг нь хатаах болбол ишнээс салгаад сүүдэрт илээр эсвэл урьдчилж наранд тавьж зөөлрүүлээд зууханд зөөлөн хэмд халааж хатаадаг. 

Өвсөнд нь каротин, аскорбины хүчил, флавоноид байдаг. Сонгино нь мөн флаваноид агуулдаг, үүнээс гадна чихэрлэг бодисууд, эрдэс давс, сапонин агуулдаг. Хатаасан өвсний хандыг ханиад томуу, болон халуун дарахад хэрэглэдэг. Сонгиныг хорт хавдарт тавьж хэрэглэдэх ажээ. Төвд эмчилгээнд сонгиныг нь яс хугарахад, цэцгийг нь цусны даралт бууруулахад тус тус хэрэглэдэг байна.
 

Comments

Popular posts from this blog

Шунал