Нохойн хошууны цэцэг \Rosa canina\
http://buyankhishigbat.blogspot.com/ |
http://buyankhishigbat.blogspot.com/ |
Нохойн хошуу буюу Rosa canina L нь Сарнайн (Rosaceae) овгийн сөөг юм. Манай
оронд 10 гаруй зүйлийн Нохойн хошуу ургадаг. Нохойн хошуу нь навчаа
гөвдөг 1-5 метр өндөртэй модлог ургамал бөгөөд дэлхийн хойд бүсэд
ургадаг өргөст зэрлэг сарнайн төрлийн ургамал юм. Нохойн хошуу нь ягаан,
цайвар ягаан өнгийн анхилуун үнэртэй цэцэгтэй гоёмсог, үзэсгэлэнтэй
ургамал юм.
Монголчууд
Нохой хошуу цэцэглэхэд зун цаг ирлээ хэмээн үздэг бөгөөд Улаанбаатарт
олон жилийн ажиглалтаар 6 сарын 2-ны үед нохой хошуу цэцэглэж 8 сарын
сүүл, 9 сарын эхээр үр жимс нь боловсродог ажээ.
Comments