Багваахай буюу (Taraxacum)
http://buyankhishigbat.blogspot.com/ |
Багваахай (Taraxacum) бол олон наст ургамал юм. Удвалынхан овогт багтдаг. Өвслөг урт, хоёр талдаа жад хэлбэрийн урт навчтай. Иймээс олон хэлэнд франц хэлний dent-de-lion
буюу "арслангийн шүд" гэсэн утгаас гаралтай нэрээр нэрлэдэг. Багваахайн
олонд танигдсан шар цэцэг нь 3-5 см диаметртэй ба тус тусдаа салж
ургасан дэлбээ нь 4-20 см урттай байдаг. Дэлбээ нь өдөр нээгдэж, шөнө
хумигдаж хураагддаг.
Энэ цэцэг 3 сая жилийн өмнө Еврази, Хойд Америкт үүссэн гэж үздэг ба хүн төрөлхтөн хоол хүнсэндээ болон эмийн ургамал болгон хэрэглэж байсан баримт байдаг. Эрт дээр үеэс, барагцаалбал 1000 гаруй жилийн өмнөөс Хятад, Грек, Ром зэрэг орнуудад цэцгийг нь хоол хүнсэндээ хэрэглэсээр иржээ. Багваахай цэцгийн навч болон цоморлиг нь Ази, тэр дундаа хятад, солонгос хоолны нэг хэсэг нь болдог.
Багвайхайн үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний
ургамлын төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж
нэрлэгддэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэж http://mn.wikipedia.org/wiki сайтэд тэмдэглэжээ.
http://buyankhishigbat.blogspot.com/ |
http://buyankhishigbat.blogspot.com/ |
http://buyankhishigbat.blogspot.com/ |
100гр-д агуулагдах хэмжээ
Чийг g 85.60 Илчлэг kcal 45 Илчлэг kJ 188 Уураг g 2.70 Өөх тос g 0.70 үнслэг g 1.80 нүүрс ус g 9.20 эслэг g 3.5 Сахар g 0.71 эрдэс бодис кальц, Ca mg 187 Төмөр, Fe mg 3.10 Магни, Mg mg 36 Фосфор, P mg 66 Кали, K mg 397 Натри, Na mg 76 Цайр, Zn mg 0.41 Зэс, Cu mg 0.171 Мангани, Mn mg 0.342
Амин дэм C, mg 35.0 Тиамин, B-1 mg 0.190 Амин дэм B-6 mg 0.251 Амин дэм A mcg_RAE 508 каротин , alpha mcg 363 Амин дэм E mg 3.44 Амин дэм K mcg 778.4 согтоох бодис , этил g 0.0 кофейн mg 0
- Taraxacum albidum, цагаан цэцэгт япон багваахай
- Taraxacum californicum, Калифорнийн багваахай
- Taraxacum japonicum, Япон багваахай
- Taraxacum kok-saghyz, Орос багваахай[1]
- Taraxacum laevigatum, Улаан үрт багваахай.
- Taraxacum erythrospermum, Taraxacum laevigatum-ийн дэд зүйл гэж үзэх нь олон.[2]
- Taraxacum officinale (ижил утгатай: T. officinale subsp. vulgare), ердийн багваахай.
Comments