Монгол орны ургамал
http://mongol.undesten.mn/wiki/show/name/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB+%D0%BE%D1%80%D0%BD%D1%8B+%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%BC%D0%B0%D0%BB+
Монгол орны ургамал
Монгол орны ургамал
Манай
улсад 348 зүйл модлог болон сөөглөг ургамал, 2095 зүйлийн өвслөг
ургамал байдаг. Модлог, өвслөг ургамалаас 17 зүйл том мод 40 зүйл жижиг
мод, том сөөг 146 зүйл, сөөгөнцөр 48 зүйл, заримдаг сөөгөнцөр 91 зүйл,
ороонго өвслөг ургамал 6 зүйл, олон наст ургамал 1765 зүйл, 2 наст дээд
ургамал 330 зүйл байдаг төдийгүй хавтгай хөвд 21 овог, хөвд 38 овог, хаг
53 овог, дэд зүйл замаг 1236 зүйл, 900 гаруй зүйлийн мөөг тус тус
бүртгэгдээд байна.
Янз
бүрийн овог, төрөлд хамаарах 600 шахам ургамлыг бэлчээр тэжээлийн
холбогдолтойд тооцдог бөгөөд эдгээрээс 100 гаруй нь малд идэмжтэй,
тэжээллэг чанар сайтай, хадлан тэжээл, бэлчээр болон нийт ургацын
гаралтын дийлэнхийг эзэлдэг. Монгол Улсад нийт 2800 гаруй зүйлийн
ургамал бүртгэгдсэн бөгөөд нэн ховор 145 зүйл ургамал байдгаас 22 зүйл
нь ихэд ховорджээ. Байгаль орчны яамнаас 2003 оны зун 17 аймгийн нутаг
дэвсгэрийг хамарсан нэн ховор, гоц ашигт зарим ургамлын хээрийн
судалгааны экспедицийг ойт хээр, хээр, цөлөрхөг хээр зонхилсон гурван
бүсэд ажиллуулж, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь
аймгуудад 188 зүйл ховор, 70 зүйл нэн ховор ургамал ургадагийг, мөн Төв
аймгийн зарим нутгаар, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Завхан аймагт
54 зүйл, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нутагт
41 зүйлийн нэн ховор ургамал байгааг тус тус тогтоосны дотор Хангайн
тойрогт 23, Монгол –Алтайн тойрогт 28, Их нууруудын хотгорт 15, Олон
нуурын хөндийд 11, Говь-Алтайд 28, Алтайн Өвөрговьд 12, Зүүн гарын говьд
12 зүйлийн нэн ховор ургамалыг бүртгэжээ.
Монгол
Улсад бүртгэгдсэн нийт 2800 гаруй зүйлийн ургамлаас эмчилгээ болон
хүнсний зориулалтаар ашиглагддаг ургамлын жагсаалтыг 382 зүйлээр гаргаж
тэдгээрийн 195 зүйлийг хамгаалах шаардлагатай байгаа ажээ. Судлаачид зах
зээлд өртөж хомсдож болзошгүй 102 ургамлын жагсаалт гаргаж, хэрэглээний
чиглэлийг тодотгож, тэдгээрээс чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин
цэцэг, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир,
чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамал гадаадын зах
зээлд хулгайн бизнест орох магадлалтайг нотлож, Монгол орны ховор
ургамлын жагсаалтад 8 зүйлийг оруулахаар санал боловсруулж батлуулж, 37
зүйлийн ургамлыг хил гаалийн үзлэгт хамруулан мөрдөж байна.
Модлог
ургамал бут загийн тарьц суулгацыг тарьж ургуулах зорилгоор Их говийн
дархан цаазтай газар мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил
эхлээд байна.
Comments