Айраг буюу гишүүнэ \Rheum tanguticum \
http://buyankhishigbat.blogspot.com/ |
Rhubarb (english); Ревень дланевидный (р. пальчатый тангутский, лекарственный) (ру́сский); Rheum tanguticum Maxim. L. (latīna)
http://buyankhishigbat.blogspot.com/ |
Өтгөн хатах, савны халуун, дотор цанхайж тэлэх, цус багадах, ходоод
өвдөх, гэдэс дүүрэх, элэг томрох, архины хордлого тайлах, цусны даралт
ихдэх, цэвэршилтийн үеийн зовиурт хэрэглэнэ.
Монголын хаа сайгүй ургадаг
айрагтай төстэй амттай гишүүнэ ургамал нь хавдрын эсийн гол амьд байх
нөхцөл болсон сахарыг идэж устгадаг байна. Түүнийг хэрэглэснээр дөрөв
хоногийн дараа хавдрын эсийг 86 хувь, зургаа хоногийн дараа 100 хувь
устгадаг нь тогтоогдсон аж. Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг
гайхалтай нөлөө үзүүлдэг ажээ. Гишүүнэ нь кальци, зүрх бөөрийг тэтгэгч
кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлнэ.
http://buyankhishigbat.blogspot.com/ |
Гишүүнийг эмчилгээний журмаар хэрэглэдэг
дэлхий нийтийн арга: Хагас цайны халбага ишийг 1 аяга усанд хийж, 10
минут буцалгаад ууна. Энэ маягаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. Нийт 7 хоног.
Одооноос эхлээд 9 сар хүртэл ургасан байдаг тул түүгээд, эргэн тойрныхоо
хүмүүст өгч байхад туйлын хэрэгтэй ургамал юм байна. Харин түүхдээ
үндсээр нь суга татах биш хөрснөөс бага зэрэг дээгүүр хайчилж аваад
идвэл үр хойчдоо үлдээж чадна. Ирэх жил бас л түүсэн газраасаа идэх
боломжтой гэсэн үг юм. Навч нь хортой тул зөвхөн улаан өнгөтэй ишийг нь
иддэг байна. Навч нь органик пестицид буюу шавьж устгагч бодис болдог.
Гахайн гол мах /4 хүний порцоор/
3 ширхэг сармисны хумс
5 хоолны халбага оливийн тос
6 ширхэг айрагны иш
2 хоолны халбага элсэн чихэр
Тохирох хэмжээгээр давс, хар перц
12 шрхэг нимгэн хэрчим гахайн утсан мах
Бэлтгэх арга:
Гахайн мах, сармис, амтлагч ногоогоо хольж гялгар уутанд хийн нэг цаг
байлгана. Ингэснээр маханд сайхан амт орно. Энэ хооронд айргаа хальсалж
хэрчээд элсэн чихэртэй хольж саванд хийнэ. Энэ нь шарах шүүгээнд шарахад
зориулагдсан байвал сайн. Зуухаа 220 градуст халаагаад мах болон
айрагтай бэлдцүүдээ хольж, давс перцеер амтлан гахайн утсан махныхаа
талар ороож 15 минут шарна. Болсны дараа хэрчиж таваглах бөгөөд шарсан
төмсөөр хачирлавал тохиромжтой.
Comments