Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/
   Lilium  pumilum буюу сараана цэцэг:    http://buyankhishigbat.blogspot.com/     Төмсний улаан буюу Сараана цэцгийг  Монголчууд одой Сараана, Нарийн навчит Сараан, Цагаан төмс, Агдаргана,  Намхан Сараана, Улаан Сараана хэмээн нэрлэх бөгөөд латинаар: Lilium  pumilum DC Буриадаар. Улаалзай, Оросоор: Саранка, Азиатская лилия,  Сибирская лилия, Дикая саранка \Үндэсний нэвтэрхий толиос эш татав\   Энэ цэцэг нь Сараантан (Liliaceae) овогт  багтдаг. Олон орны болон бүс нутгийн Улаан номонд орсон ургамал.  Сараана цэцэг нь саарал хальстай өндөг хэлбэрийн 3-4 см өндөр сонгинолог  булцуутай  20-60 см өндөр, нарийхан гөлгөр иштэй, .3-10см урт  навчистай. Цэцэг нь 1,5-3 см урттай бөгөөд гудайж унждаг, цэцгийн шадар  эрхтний навчис гонзгой юлдэрхvv, vзvvрээдээ ихэд огсойж гэдрэг эргэсэн  байдалтай, хурц улаан өнгөтэй. 2-6 цэцэг бvхий цацаг баг цэцэгтэй.  Хонхорцог нь 2-3 см урт.      Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол  Дагуур, Хянган, Дундад Халх, Дорнод Монгол, Дундговьд-зө...


Comments