Цагийн хүрд эргээсэй





Миний сэтгэлд дөл болон ассан
Бодлын гүнд зул болон бадарсан
Сэтгэлийн харгуйд жолоо болон зурайсан
Бодлогогүй занд гэгээрэл болон үлдсэн                                                   
Болчимгүй амьдралд аврал болон гийсэн

Азгүй заяанд минь жаргал болон ирсэн
Арчгүй нүдэнд минь зовлон болон үзэгдсэн
Аавын хүүгийн ариухан сэтгэл
Авааль чиний минь амттайхан уруул

Алд бие минь арилсан ч
Амин сүнстэй минь мөнхрөх
Алтан дэлхийг орхин одсон ч
Алсын замд минь үдэн гаргах
Ариухан чиний минь гүн хайр

Зүрхэнд хоногшсон ялдамхан шивнээ
Зүүдэнд торсон анхилуун цогцос
Зүүрмэглэх бүрт эргэн хургасаар
Зүүлэг намайг зэмлэн зэмлэж

Цээжний гүнээс хоолой болон
Цагийн хүрдийг эргүүлээч хэмээн
Хором бүрт намайг зовоон
Харууслын бороогоор сэтгэл эмтэлнэ.


2007.03.21




Comments

Popular posts from this blog

Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/