Ухаарал
Тэртээх
олон жилийн өмнө
Тэнгэрлэг
залуу явахдаа
Учирлаа
би ухааралгүй
Тавилангаа
би таньсангүй
Бүх
дэлхий өмнө дэлгээстэй
Босоо
орчлон урд сөгдөөстэй
Үүрдийн
нөхөд алсад хүлээх
Үерхэл,
хайр хожим ирэх мэт
Амьдрал,
заяа сүүлд тэгшрэх
Ашдын
зам жинхэнийг авчирах мэт
Айхтар
том эндүүрч явлаа
Эргэлзэлгүй
бат итгэж байлаа.
Бүх
амьдрал харин
Театрын
тайзнаа тавих
Пробгүй
жүжиг гэдгийг,
Анхны
бэлтгэл гэж үгүй
Алдаа
бүхнээ залруулж болох
Жирийн
нэгэн үзэгдэл бишийг
Эцсийн
мөчид ухаарах юм даа.
Comments