Чиний үгүйд




Ирээдүйгээс би айж байна...
Ирэх цагийг зогсоомоор байна...

Хайртайгаа учирсан тэр цагаас
Хамаг амьдрал хөрвөн эргэж
Үүргээ гүйцэтгэхээс бусад үедээ
Түүнийгээ би төсөөлөн сууна...

Жаргах нарыг үдэн суухдаа
Улбар туяаг нь мэлмийдээ шингээн
Сайхан чинийхээ шаргал үсийг
Сэтгэлдээ би
толидон баясна

Хорвоод хосгүй
эрхэмсэг дүрийг
Хонгор зүрхэндээ энхрийлэх бүрт
Хөлгүй далайд живэх мэт
Захгүй ширэнгэнд төөрөх адил

Ха
йр дурлалын тэр л зам намайг
Хязгааргүй орчлонд хөвөн
цэнгүүлж
Хил нь үл үзэгдэх сонин жимээр
Холын холд авч одох нь гарцаагүй..
.

Аугаа энэ хүчийг мэдрээд би
Айдсаа нуух аргаа хайн
Амраг
сэтгэлээсээ нүүр буруулсан
Амархан замаар гэлдрэхийг хүссэн

Өөрийгөө зэмлэлгүй
алсад тэмүүлсээр
Өдгөө би
олон  он жилийг үдлээ
Үүрэг
т ажлаа ёс төртэй гүйцэтгэж
Өөрөөсөө бусдад үнэнч явлаа...



Санаснаа биелүүлээд эргээд хартал
Сэтгэлд минь жихүү
татуулан
Залуу нас алсад хоцорч
Зам харгуйд дурсамж хөглөрнө....

Чиний үгүйд амьдрал минь
Бүүдгэр харанхуй байгаагүй
Сэтгэлийн зовлонд би унаагүй ч
Сэлүүн хорвоод чөлөөтэй явснаа
Сайхан байсаан гэж бардамнахгүй

Асуудал бүрийг шийдэж ирсэн ч
Амьдрал надад хүнд тусч байна

Хүсэл зорилго хоосон мэт болж
Үүргээ биелүүлэхэд хүч дутаж
Хүйтэн хорвоод чиний үгүйд
Сэтгэлийн галаа асааж дийлсэнгүй

Даанч олон учрал
Дэндүү хулчгар зүрхийг
Дэнлүү  мэт гэрэлтүүлсэнгүй
Төрөл бүрийн аргаар оронд нь
Төөрөг тавилангаас зугатаж сууна даа..

Comments

Popular posts from this blog

Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/