хүнд




Энэ орчлонд мэндэлсэн хүн та
Өөрөө өөртөө үнэнч яв
Хувь тавиландаа захирагдан
Өнө мөнхийн гэрлийн зүг

Эндэвч итгэл дүүрэн
Алдавч ухаарал өвөрлөн
Нуруу цэх,  харц дээгүүр
Зоримог шулуун алх

Хувь зохиолоо өөрөө атгаж
Хуурмаг нөхдийн хүслийг гишгэж
Хурмастын хайраар жигүүрлэн
Халин нисч, дүүлэн алсар...

Comments

Popular posts from this blog

Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/