Үйлийн үр
Мөрөөдлийн ертөнц мөхөж
Итгэлийн гэгээ тасрах
Үйлдэл үйлийн үр болж
Үлгэрийн өрнөл алслан одно
Өндөр хөгжилт оронд сурч
Онолын баахан мэдлэг өвөрлөөд
Гүн ухааны өлгийд амьдарч
Гүнзгий сэтгэгчдийн номлолыг судлаад
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөрлөн ирсэн[1]”
ч
Нийгмийн журмыг алгасах заяа
Нэгэн насаар жаргах аз таарсангүй
Хурган дарга нарын амыг харж
Яамны хаалгыг ч татаж нэг үзлээ
Хуучны андын сэтгэлийг эрэлхийлэн
Хүлээцтэй хандаж, маллуулж нэг сэрлээ.
Амьдрал гэдэг тэгш биш
Авсан бүхний хариуг үл амсах
Ачаалсан тохмыг улам зузаалах
Алжаасан сэтгэл уланд гишгэгдэх
Найр тавин хандах тусам
Араатан мэт соёо цухуйлгаж
Сэтгэл гарган анхаарах тусам
Шуурга босч элсээр булах
Авсаар ахих хүний сэтгэл
Ачилсаар байхад ачаа нэмэх орчлон
Үйлийн үрийг хариу болгон барих
Дээд тэнгэрийн ганц шийдэл
Эрхгүй надад үүрдийнх мэт удаан
Амьдралын эрээн
бараан, өнгө мөнгө
Өнө мөнхийн замд нийлэхэд
Үгээгүй их тээр мэт санагдах тул
Эгцэлж би шийдлээ
Итгэлтэй байхаар тангараглав
Ээлжээн иртэл энэ тэргэндээ
Илжиг мэт зүтгэн
Үйлийн үрийн хүрдийг
Өөрийн зүг залахаа амлая.
2009.01.02
Comments