Хүсэлт
Хайр сэтгэлийг би
Хорвоод амьдрах мөч бүртээ
амсаж эдэлмээр
Хэдхэн богинохон жилүүддээ
Хайраар амьсгалж дэвмээр
Итгэл гээсэн зүрхэндээ хадгалж
Ирээдүйн амьдралын халуун жолоог
Хайр дурлал чамд атгуулан
тавимаар
Логикийн аргаар тайлбарлаж
боломгүй
Утга учрын дээдийг агуулдаг
Уулыг ч эргүүлэх хүчийг өгдөг
Гайхамшигт сайхан мэдрэмжийг
“Хайр” хэмээн алдаршуулмаар
байна.
Comments