Хайрын тухай дурсамж
Он
жил улирч багын явдлууд бүдгэрсэн ч
Анхны
чамайгаа хармагц
Зүрх
сэтгэлд гашуун хур буулаа
Зуун
зуунаар хураагдсан мэт
Зузаан
гэгч зовлон мэдрэгдлээ
Дэлбээлээд
удаагүй яргуй мэт
Дэндүү
багад учирсан чи минь
Дүүлэн
одох бүргэд мэт
Даанч
эрт нисэн оджээ.
Тэр
мөчөөс эхлэн чамайг би
Дахин
хэзээ ч дурсахгүй гэж
Тангараг
өөртөө өгөөд
Эргэж
ирэхгүй холыг зорьсон
Хэзээ
ч харамсахгүй хэмээн
Хээгүй
нэг өөртөө итгүүлээд
Дусал
ч нулимс гээхгүй гэж
Омогхон
бодолдоо шийдсэн юм
Өргөсөн
тангарагтаа үнэнч явсаар
Өдгөө
би арваныг үдлээ
Чамайг
харалгүй сэтгэлээ хуурсаар
Чин
зүрхээ гээх дөхлөө
Дэндүү
их чамдаа гомдоод
Даанч
бардам зандаа хөтлөгдөөд
Төөрөг
заяанаас урвасан юм
Тойрч
гарахаар шийдсэн юм.
Он
жил улиран одсон ч
Гэнэхэн
чиний яруухан дүрийг
Оюун
санаа битүүхэн тээсээр
Гэндсэн
зүрхнээс арчиж үл чаджээ.
.............................................................
Бодь сэтгэлийн нүдээ нээж
Балар эртний хайраа дурсахад
Өр зүрх минь эмтрэн шаналж
Өөрийн эрхгүй шүүрс алднам
Comments