Эргэцүүлэл
Хэнд би дурлав
Хонгорхон чамдаа юу
Хайр сэтгэлд өөрт нь үү
Харин зөвхөн өөртөө юу
Хавсрага салхи шиг хатуу
Хаврын яргуй мэт эмзэг
Хайлган тугалга шиг барьцгүй
Хорвоо ертөнцөд бүхэлд нь үү
Хэнд би дурлав
Бодол сэтгэлийг мунхруулан
хөврүүлэх
Хүсэл тачаалын боол болов уу
Сайн муу хоёр нийлж сав нийлдэг
орчлонд
Сайхан саарын нарийхан завагт
Сэтгэлийн өнгө зааглагдах
хорвоод
Хайр сэтгэл хүсэл тачаалыг
өдөөн
Хосгүй дурлалыг бүтээдэг биш үү...
Comments