Шунал



Эрээ цээргүй шунал
Эцэс төгсгөлгүй шунал
Тун  нь таарвал
Хөгжөөн дэвжүүлэх хүч
Тулам болвол
Төгсгөлд хүргэх хор
Шунал ихэдсэн нэгэн
Орчлонгийн бэлгийг эзнээс нь харамлан
Өөрт ноогдсоноо огоорч будилах
                                                  тавилантай.

Шунал багадвал үхээнц амьдрах
Шунаг ихэдвэл төрхөө гээх
Сэтгэл бузарлаж, нүд хуурах шунал
Сэрүү татуулан, зүрх зүсэх илд

Амьд байгалийг элээсэн шунал
Ашдын жаргалыг арчсан сүүдэр
Үхэхээс бусдыг таалан амирлах
Үүрдийн бартагт хүний сэтгэлд хадаатай.
2011.08.29

Comments

Popular posts from this blog

Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/