Заяагаа хайрлахуй




Заяа муутай амьтан гэж
Дотны нэгэн шивнэхэд
Итгэлийн гал зэгэсхэн намжиж
Айдас, уур зүрхэнд хослоно

Чи юунаас айв хэмээн
Чимээгүйн дундаас сүүдэр өгүүлэхэд
Сэтгэлийн хүчээр тавилангаа сонгож,
Заяагаа тэгшилдэг
Хүмүүний ёсон нүднээ дурайж
Ногдох хувиа зохихоор хүртдэг
Хорвоогийн жам намайг тайтгаруулна

Өдий зэрэгт намайг хүргэсэн
Зовлонт өдрүүдийг ивээн соёрхож
Жаргал амтлах үндэс бүхий
Заяагаа би хайрласаар...

Comments

Popular posts from this blog

Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/