Хайр үгүй бол





Хайр үгүй амьдралын
Мөч бүхэн гунигтай
Учрал бүхэн хуурмаг

Хайр үгүй амьдралд
Хүн бүхэн хүртээлгүй
Үйлдэл бүхэн өнгөц

Хайр үгүй хүний
Инээмсэглэл болгон дутуу
Амьсгал нь хүртэл бачуу

Хайр бол
Энэ амьдралын учиг
Эгэлхэн тавилангийн хэсэг
Эр биеийн минь тасархай
Элбэрэлт хорвоод ирсэн миний
Цорын ганц түшиг минь билээ.

Comments

Popular posts from this blog

Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/