Сонголт





Өдгөө би чиний дүрийг
Цахим хуудаснаа олж харлаа
Энэ тэндхийн найз нөхдөөс
Одтой явааг чинь сонслоо

Тиймээ чи мөрөөдөлдөө хүрчээ
Тэртээх оргилд мацаж чаджээ
Одоо надад чиний төлөө
Одод тэнгэрт залбирах л үлдлээ

Өнгөтэй, хийморьтой чиний дүрийг
Ахин ахин харж суухдаа
Айдсаа давалгүй чамайгаа алдсанаа
Амьдралаа алдсанд тооцож үзлээ

Гэвч энэ бол бидний замнал
Гэрэлт хорвоод илгээгдсэн хорвоогийн жам
Гэнэхэн багадаа хийсэн
Миний, чиний - бид бүгдийн сонголт ...

Comments

Popular posts from this blog

Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/