Оршихуй





Он цаг улирч нас нэмсээр
Орчлонд хөлөө олох гэж зүдэрсээр
Орших мөч бүрийг чадан ядан үднэм

Дэлгэр цагт төрж
Дэлхий ээжид өлгийдүүлсэн хүмүүн
Урсах цагийн аясаар бөхөж
Уушийн газар буянаа гээх адил
Учрал бүхэн утгаа алдаж
Урин хаврыг хүлээн сэтгэл гэгэлзэнэ.


2010.12.31

Comments

Popular posts from this blog

Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/