ӨВӨӨ Get link Facebook X Pinterest Email Other Apps October 05, 2013 Буурал аавын булшин дээр сийлэх үгс Бидний сэтгэлийн үнэн байх юм Буянаар цагласан түүний амьдралыг Үнэнээр дуулсан тууль байх юм Буруу явдалтан байсан юм гэж Буг чөтгөр шивнэсэн ч Бурхан байсан юм гэж Бид чинь таныгаа дуурсгана Ханш нээх өдөр Хайрт өвөөгийн минь Хорвоогоос хальсан өдөр Хуудуу миний Газарт буусан мөч Цаглашгүй хайраар Намайг өлгийдөж өсгөсөн Цал буурал түүнийг Нартаас үдсэн өдөр Цагийн эрхээр сульдсан ч Замын хүзүү нь Урт байсан юм түүний. Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Сараана цэцэг буюу төмсний улаан /Lilium pumilum/ June 28, 2014 Lilium pumilum буюу сараана цэцэг: http://buyankhishigbat.blogspot.com/ Төмсний улаан буюу Сараана цэцгийг Монголчууд одой Сараана, Нарийн навчит Сараан, Цагаан төмс, Агдаргана, Намхан Сараана, Улаан Сараана хэмээн нэрлэх бөгөөд латинаар: Lilium pumilum DC Буриадаар. Улаалзай, Оросоор: Саранка, Азиатская лилия, Сибирская лилия, Дикая саранка \Үндэсний нэвтэрхий толиос эш татав\ Энэ цэцэг нь Сараантан (Liliaceae) овогт багтдаг. Олон орны болон бүс нутгийн Улаан номонд орсон ургамал. Сараана цэцэг нь саарал хальстай өндөг хэлбэрийн 3-4 см өндөр сонгинолог булцуутай 20-60 см өндөр, нарийхан гөлгөр иштэй, .3-10см урт навчистай. Цэцэг нь 1,5-3 см урттай бөгөөд гудайж унждаг, цэцгийн шадар эрхтний навчис гонзгой юлдэрхvv, vзvvрээдээ ихэд огсойж гэдрэг эргэсэн байдалтай, хурц улаан өнгөтэй. 2-6 цэцэг бvхий цацаг баг цэцэгтэй. Хонхорцог нь 2-3 см урт. Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дундад Халх, Дорнод Монгол, Дундговьд-зө... Read more
Нохойн хошууны цэцэг \Rosa canina\ June 28, 2014 http://buyankhishigbat.blogspot.com/ http://buyankhishigbat.blogspot.com/ Read more
Comments