Хавар 2013
Миний
хавар
Зуу  зуун хавар
айсуй ч
Зүйргүй энэ хавар -  миний л хавар
Зулайг нь үнэрлэх үрээ тээсэн
Зугаатай   энэ
хавар зөвхөн минийх
Хайрын дэнлүүг наран адил бадрааж
Халуун өврөө дэлгэсэн чи минь минийх
Харуусал, жаргалын алиныг ч тээсэн
Хуудуу энэ хавар миний л хавар аа
Сэтгэлийн үзүүрт жихүү татуулан
Сайхан өвгийг минь оддод хүргэсэн ч
Санаа сайтай хүний үрийг 
 Туул гол аль хэдийн цөн түржээ...
Хавар эрт ирж, мал төллөв..




Comments