Өврийн дэвтэр
Өврийн дэвтэр
Сэтгэлд буусан мэдрэмжээ дэлгэж
Санаанд буусан бодлоон
хуваалцдаг
Салж үл чадах нэгэн зүйл надад
бий
Үеийн нөхөддөө хэлээгүй үнэнээ
Үүрдийн ханьдаа яриагүй бүхнээ
Итгэж би түүнд өгүүлдэг
Энгүй нандин судар бий
Жаргалд би ташуурч явсан ч
Зовлонд би нухчиж дарлуулсан ч
Хосгүй тэр дэвтэрт л тэрлэдэг
Хожим түүнийгээ уншин суудаг
Өврийн дэвтрээ гээчихээд
Өөрийгөө танихаа байх вий гэж
Хааяа би айдаг юм
Хар даран сэрдэг юм.
Comments