Үлгэр төгсөх мөчид....
Өвөг эцэг минь мааниан оршоож
Тэнгэр ээж минь цайгаан самарч
Тоонот гэртээ жарган суусан
Тэнүүн он жилүүд ард хоцорлоо
Эрдэмд шамдсан өсвөр нас гундаж
Ашигч хүмүүс замд нөхцөж
Ачлал өргөх нэрээр цусыг соров
Үеийн нөхөд алслан холдсоор
Үүрэндээ би ганцаар үлдлээ
Үүрдийн биш залуу нас хариж
Үлгэрийн төгсгөл хаяанд ирлээ
Төгсгөл бүрт эхлэл оршдгийг
Даруухан өвөг минь сургаад
одсон
Тэнхлэгээ тойрон наран эргэхдээ
Зовлон, жаргалыг тэнцүү илгээнэ
гэсэн
Үлгэр төгсөх энэхэн мөчөөс
Өөр нэгэн үлгэр эхлэх нь
гарцаагүй
Төгсгөлийг мэдрэн зүрх шимшрэх
бус
Тэнүүн сэтгэлээр өнгөрснөө үдэж,
ирээдүйгээ угтах
сан...
Comments