Posts

Наадмын өдрүүд 2013

Image
Наадмын өдрүүдээр цэнгэлдэх орж наранд халахын оронд Туулын эрэг дээр сэрүүцэж, бараг даарч, морь үзэж хйиморио бадраахаас илүүтэйгээр Хүй долоон худгийн бөмбөрцгийг ширтэн суулаа. Наадмын сургаар хөөрч, хувцсаа базаан хөдөөг зорьдог маань ч өнгөрч, гагцхүү нялх хүүхдээ наранд халааж, салхинд цохиулах вий гэдэгт гол анхаарлаа хандуулна.  Наадмын талбай хүмүүсээр дүүрэн, миний сэтгэл ч мөн дүүрэн тайван..  Цайзаа бэхлэн сураг тасрах нөхдөө үгүйлэн нааш цааш холхидог өдрүүд алсарч,  бодит болоод хийсвэрийг алинийг нь ч мэдрэх чөлөө завгүй өдрүүд.. Дулаавтар өдлүүд, сэрүүн шөнүүд.. Наадмын дэнж арай л гэж нэг ногоорсон тачирхан өвсөө цугласан олны хөлд өшигчүүлэн, аагь амьсгаа нь давхардан ирэх морьд, хоолны гэр, үзвэрийн суудал зэргээ дааж ядан дунхайна. Жил ирэх тутам цэгцэрч буй наадмын талбай цэмцгэрхэн сайхан ч олон олон тэрбум хөрөнгө шингээсэн гэдэг нь оргүй хоосон гүтгэлэг мэт бага зэрэг эл хуль хэвээр...  Хүү бид 2-т бол амгийн сонирхолтой нь т...

Өврийн дэвтэр

Image
Өврийн дэвтэр Сэтгэлд буусан мэдрэмжээ дэлгэж Санаанд буусан бодлоон хуваалцдаг Салж үл чадах нэгэн зүйл надад бий Үеийн нөхөддөө хэлээгүй үнэнээ Үүрдийн ханьдаа яриагүй бүхнээ Итгэж би түүнд өгүүлдэг Энгүй нандин судар бий Жаргалд би ташуурч явсан ч Зовлонд би нухчиж дарлуулсан ч Хосгүй тэр дэвтэрт л тэрлэдэг Хожим түүнийгээ уншин суудаг Өврийн дэвтрээ гээчихээд Өөрийгөө танихаа байх вий гэж Хааяа би айдаг юм Хар даран сэрдэг юм.

Orkhon 50 jil 2009 он

Image
Хөдөө орон нутгаар явж наадам үзсэн сүүлчийн тохиолдлоос хойш даруй 4 жил өнгөрчээ. Цаг хугацаа урссаар, ажил албанд гүйсээр бид нас нэмсээр... Өссөн нутаг, өлгийдсөн газар шороо минь намайг хүлээж өтлөө болов уу. Булган аймгийн Орхон сумын 50 жилийн ойн баяр наадам ийнхүү сүрлэг сайхан боллоо.  Хамгийн гоё нь өвөө хүндэтгэлийн суудалд сууж, сумын хуучин танил, халхын голын дайчидтай хөөрөлдсөн явдал байв. Цагийн аясаар бөхсөн ч цагийг эзэлж явсан өтгөс өтөлж хөгширсөн ч мөнхөд сайхан хэвээрээ дуртадгалд амилам зай...

Хулууны цэцэг

Image
Хулууны цэцэг: Нэрийг нь мэддэг ч болоосой. Шар цэцгийг олон төрлийн шавьж бүчиж, дэлбээг идэхийг санаархах мэт дайрахад тэрээр хумигдан тонгойно. Харин өглөөний нарнаар инээн баясан дэлбээгээ дэлгэх ба энэ мөчид харсан хүн баяраар дүүрэх аж. Цэцэгс алагласан уудам хөндийгөөр цээж дүүрэн баяртай алхах сайхан...

Эрхий мэргэнээ намнасан нь...

Image
Монголчууд бид зун болохоор тарвага боож идэхдээ их дуртай байдаг. Тарвага бооход хүмүүс эхлээд чулуу халаан доторыг нь цэвэрлэж, хүзүүний багаахан зайгаар чулууг хийн хайрдаг юм. Хөдөө нутгийн хүмүүс ер нь ямар ч амьтны боодгийг түргэн шуурхай хийдэг аж. Харин тарвагыг боогоод харахад хүүхэд шиг их эвгүй юм байлаа... Наадамчдын зарим нь сур харваачид эрхий мэргэнээ иддэггүй л гэх юм.. хэн мэдэх билээ..

Намрын өнгө

Зарим өдөр намрын шар нар халуу дүүгтэл шарж, заримдаа хяруу унаж, хүйтэн бороо шаагиад ёстой л намар боллоо доо. Навчис гундаж, өвс шаргалтаад намрын цаанаа л нэг сэтгэлд бүүдгэр...

„Dichtung entstehe aus der schon beruhigten Erinnerung an ein Gefühlserlebnis.“

Image
Шүлэг эхлэх тэрхэн мөчид Шинэ амьдрал цэцэглэн дэлбээлнэ Зүрхний угаас аялгуу түрж Цус хүчээн түрж , судас лугшина

Sonnenaufgang in Hiimoriin ovoo

Image
 Hiimoriin ovoo ist sehr alter Zielstätte für Männer, die ihren Rum was machen möchten...Man muss dorthin vor Sonnenaufgang gehen und abwarten, bis die Sonne erscheint...      Der linke Ovoo....  Wenn Besucher da sind, wird der Ovoo vernebbelt für weitere Besucher...   Ein hoch intelligenter Phänomen..

Sommer 2013

Image
Зун ирлээ... Хүсэн хүлээсэн зун ирж Сэтгэл тэнийн нуруу амрав. Агаарын сайхан хамар цоргиж Байгалийн сайхан нүд хужирлана...

Sukhbaatariin talbai Chingis Khaanii talbai boljee...

Urid omno guideg baisan talbai neree solisonoor surleg saikhan bolson yum daanch alga daa. Humuus uridiin adil ganz talbaidaa zuglaj zurag horgoo tatuulan agshinaa monholno. Bi talbai toiron busdiin adil guine. Amidral urgeljilseer.. gagzhuu on zag ulirch nas bogood jin nemseer. Gesen ch Chingis Khaanii talbai uridiin Sukhbaatariin talgaigaas sur javkhlan, baga ch atugai setgel bulaam baidlaaraa yalgagdah yum ugui...

Үлгэр төгсөх мөчид....

Өвөг эцэг минь мааниан оршоож Тэнгэр ээж минь цайгаан самарч Тоонот гэртээ жарган суусан Тэнүүн он жилүүд ард хоцорлоо Эрдэмд шамдсан өсвөр нас гундаж Үйлс бүтээлийн харгуйд нийлэв