Наадмын өдрүүд 2013
Наадмын өдрүүдээр цэнгэлдэх орж наранд халахын оронд Туулын эрэг дээр сэрүүцэж, бараг даарч, морь үзэж хйиморио бадраахаас илүүтэйгээр Хүй долоон худгийн бөмбөрцгийг ширтэн суулаа. Наадмын сургаар хөөрч, хувцсаа базаан хөдөөг зорьдог маань ч өнгөрч, гагцхүү нялх хүүхдээ наранд халааж, салхинд цохиулах вий гэдэгт гол анхаарлаа хандуулна. Наадмын талбай хүмүүсээр дүүрэн, миний сэтгэл ч мөн дүүрэн тайван.. Цайзаа бэхлэн сураг тасрах нөхдөө үгүйлэн нааш цааш холхидог өдрүүд алсарч, бодит болоод хийсвэрийг алинийг нь ч мэдрэх чөлөө завгүй өдрүүд.. Дулаавтар өдлүүд, сэрүүн шөнүүд.. Наадмын дэнж арай л гэж нэг ногоорсон тачирхан өвсөө цугласан олны хөлд өшигчүүлэн, аагь амьсгаа нь давхардан ирэх морьд, хоолны гэр, үзвэрийн суудал зэргээ дааж ядан дунхайна. Жил ирэх тутам цэгцэрч буй наадмын талбай цэмцгэрхэн сайхан ч олон олон тэрбум хөрөнгө шингээсэн гэдэг нь оргүй хоосон гүтгэлэг мэт бага зэрэг эл хуль хэвээр... Хүү бид 2-т бол амгийн сонирхолтой нь т...