Posts

Showing posts from February, 2014

Хайнан аялал

Image
Аяллын компанид хамрагдалгүй Хайнан явах боломж бий ч энэ нь давуу ба сул талтай аж. Хэрэв аяллын хөтөчгүй бол их цаг алдах талтай ч заримдаа өөрийн тааваар амар байх юм. За заавал үзэх ёстой үзмэрүүд гэвэл юуны өмнө Наншаны сүм багтана. Үүнийг нэгэн буддын биховаристын дурсгалд зориулан босгосон бөгөөд өндөр уулын энгэрт бөгөөд далайн эрэгт байдаг. Энэхүү нүсэр аялалд бүтэн өдрийг зарцуулах ба явган явж эрүүл мэндээ сайжруулах сайхан боломжтой. Наншаны сүм нь 5 гол дугантай, театртай, амралт хоолны газартай нүсэр том цогцолбор тул тойрон аялал хийдэг автобусанд суух нь илүү тохиромжтой. Үнэн сүсэг бүхий мөргөлчид л энэ их замыг явган туулна уу гэхээс цаг багатай бид мэтийн жуулчинд бол хэдэн өдрийн ажил болох аж.