Posts

Showing posts from July, 2020

ЖИРЭМСЛЭЛТЭЭС ӨМНӨХ БЭЛТГЭЛ ҮЕ ШАТАН ДАХЬ ШИМТ БОДИСЫН ХЭРЭГЦЭЭ БА ЗАРИМ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АГУУЛАМЖ

Image
Жирэмслэх хүсэлтэй эмэгтэйчүүд үр тогтох үйл явц, өндгөн эсний ажиллагааг дэмжих шимт бодисыг хоол хүнснээсээ авч байх нь ихээхэн чухал үүрэгтэй. Витамин А, С болон антиоксидантууд нь өндгөн эс ба үрийн шингэнийг орчны бохирдол, химмийн бодисны нөлөөллөөс хамгаална. Цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэх аюултай бөгөөд фолийн хүчил хүнсээр авах нь ургийн гэмтлээс хамгаална. Энэ хэсэгт шимт бодисын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулах ба бэлэн бүтээгдэхүүн, чихэр, кофейны хэрэглээ үр тогтолтод саад болдог тухай тусгав. Эрүүл хооллолт нь жирэмслэлтийн өмнө турахыг хүссэн эмэгтэйчүүдэд нэн тустай. 1.      ХУЛУУНЫ ҮР 15 гр хулууны үрэнд 81 к\кал илчлэг, ханаагүй тосны хүчил, омега 6, 9, уураг, нүүрс ус витамин В1, В3, В5, Е болон магни, кали фосфор, төмөр, манган, селен, цайр зэрэг шимт бодис агуулагдана. Хулууны үрэнд байх Витамин Е нь тоcpherol гэсэн грек үг хэллэгээс гаралтай бөгөөд энэ нь “жирэмсэн байх” гэсэн утгатайн сацуу энэ үр маш их цайр агуулдаг. Энэ нь